ULTIMATE WAREHOUSE

Агуулахын удирдлага & менежмент

ULTIMATE WAREHOUSE

Агуулах удирдлага & менежмент

Агуулахын удирдлага, төлөвлөлтийг ухаалгаар төлөвлөж, бүрэн хүчин чадлаар нь ашигла
Агуулахын үйл ажиллагаа нь ОУ-ын стандарт процессуудаар хангагдах, түүнд технологийн шийдэл, инновацийг тусган байнгын сайжруулалт хийж явах нь чухал бөгөөд эдгээрийг цогцоор нь агуулсан Монгол улсын хэмжээнд хамгийн сайн шийдлийг санал болгож байна.
Хялбар бас хурдтай шийдвэр гаргах боломжоор хангагдсан төгс систем

1. Орлогын процессын шийдэл

Хэрэглэгч нь орлогыг үйлдвэрлэлийн хэсэг эсхүл хүлээн авах хэсгээс Лот буюу лиценз үүсгэн паллетаар хүлээн авах боломжоор хангагдах бөгөөд ОУ-ын стандартад нийцсэн урсгалаар хангагдана.

2. Байршуулалт хийх процесс нь хамгийн сайн шийдэл

Орлого авсан бараа бүтээгдэхүүнийг тодорхой талбайд байршуулалт хийх бөгөөд энэ нь Лот болон лиценз дээр суурилсан, бараа бүтээгдэхүүний нарийвчлалыг хамгийн дэлгэрэнгүй байдлаар харуулсан төгс шийдэл бүхий 100% сканнинг шийдэлтэйгээрээ ихээхэн онцлогтой юм.

3.Дүүргэлт хийх процесс нь чухал хэсэг мөн

Агуулахад байгаа бараа бүтээгдэхүүний дүүргэлт хийх нь чухал хэсэг бөгөөд бараа, бүтээгдэхүүний дуусах хугацааг хянах, мөшгөлт хийх, багцлалт хийх зэрэг процессыг ОУ-ын стандартын дагуу хийх давуу талыг олгоно.

4.Багцлалт хийх процесс нь эргэцэд нөлөөлнө.

Бараа бүтээгдэхүүн нь агуулахын гаргалтын хэсэгт хүрэхийн тулд гар болон автомат дамжлагаар дамжин багцлагдах бөгөөд энэ хэсэгт мөн Лот болон лиценз дугаарлалттай багцлалтын процесс сканераар дамжин хийгдэх боломжийг хангана.

5. Ачилт хийх процесс нь гаргалтын сайн шийдэл

Бараа бүтээгдэхүүнийг агуулахаас гаргахын тулд захиалга тус бүрийг боловсруулан ачилтын талбайд байршуулан, гаргалтын процесс хийгдэх бөгөөд бараа бүтээгдэхүүний мөшгөлт, Лот болон лиценз дугаарлалтын дагуу агуулахаас гарах нөхцөлийг бүрдүүлсэн төгс шийдэл юм.

6. Түгээлт нь агуулахын ачилтаас үүсдэг

Түгээлт хэсэгт хуваарилалт хийгдсэн ачилтаас гарсан бараа бүтээгдэхүүний түгээлтийг хийх бөгөөд барааны мөшгөлт, байршлын мөшгөлтийн дагуу бараа бүтээгдэхүүний түгээлтийг хийх боломжтой юм.

Борлуулалтын дараах үйлчилгээ

Дэмжлэг

Бид харилцагч байгууллагуудтайгаа утсаар болон и-мэйлээр холбоотой байж техникийн тусламжийг тогтмол үзүүлж ажилладаг

Сургалт

ERP ашиглах ажилтнуудад системийн сургалт явуулах болон гарын авлагаар хангадаг

Help Desk

Харилцагч байгууллагуудад зориулсан мэдээлэл, санал, хүсэлт илгээх програм ашиглан тогтмол холбоотой байдаг