Даатгалын маш том мэдээллийн санг үүсгэн тэдгээртэй холбоотой мэдээллээр хурдан шуурхай хангах боломжоор хангагдсан. ХУР, ДАН системээс мэдээллийн нарийвчлалыг татан холбох боломжтой.
Даатгалын гэрээ болон баталгааны бүртгэлийг маш динамикаар үүсгэх боломжтой. Гэрээ, баталгаа хэвлэх, хөтлөх өөрчлөлтийн процессыг хөтлөн явуулдаг цор ганц систем юм. Гэрээний өөрчлөлтийг хаана юуг өөрчилснийг харгалзах мэргэжилтэн албан тушаалтанд автоматаар мэдэгдэнэ.
Даатгалын гэрээ болон баталгааны нөхөн төлбөрийн бүрдүүлэлтийг дамжлага процессын дагуу урсгалжуулан хийх боломжоор хангагдсан бөгөөд тухайн НТ-ийн тооцооллын автоматжуулах боломжоор хангагдсан. Тухайлбал НТ5 маягт нь системээс шууд гарах бөгөөд санхүү дээр нөхөн төлбөрийн шийдвэрлэлт хийх боломжоор хангагдана.
Улирал, сар, жилийн эцэст сангуудын тооцооллыг хувь тэнцүүлэн хийх боломжоор хангагдах бөгөөд СЗХ-ын маягтуудыг системээс хялбар тайлан байдлаар шууд гарган авах боломжтой ба Санхүүгийн тайлангийн бүтэц, дүнгүүд бүгд автоматаар хөтлөгдөнө.
Бид харилцагч байгууллагуудтайгаа утсаар болон и-мэйлээр холбоотой байж техникийн тусламжийг тогтмол үзүүлж ажилладаг
Харилцагч байгууллагуудад зориулсан мэдээлэл, санал, хүсэлт илгээх програм ашиглан тогтмол холбоотой байдаг
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart