Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй санхүү, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу тайлагнал болон мэдээ мэдээллийг оруулсан бүрэн хэмжээний процессын хэсэг бөгөөд тухайн хэсэгт байгууллагын дансны төлөвлөгөөн дээр үндэслэн хэрэглэгч данс харьцсан гүйлгээ хийх боломжтой.
Байгууллагын өглөг, авлагатай холбоо бүхий бүртгэлийг хэрэглэгч ерөнхий журнал болон бусад модультай уялдуулан хийх боломжийг олгоно.
Барааны менежмент нь барааны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, зорилтот түвшинг тогтоох, нөхөн сэргээх арга техникийг сонгох, барааны зарцуулалтыг хянах, барааны үлдэгдлийг бүртгэх, барааны статусыг тайлагнах зэрэг үйл явцыг багтаасан байна.
Мөнгөн хөрөнгийн менежмент нь нийлүүлэгч, борлуулалт, банк санхүүгийн гүйлгээ зэрэг байгууллагын бэлэн мөнгөний бүхий л урсгалыг хянаж дүн шинжилгээ хийх боломжийг олгоно. Тухайн хэрэглэгч байгууллагын онцлогоосоо хамааран Corporate Gateway-д холбогдох нэмэлт боломжийг олгоно.
Үндсэн хөрөнгийн менежмент нь аж ахуйн нэгж байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлийг стандартын дагуу хөтлөн явуулах, мэдээллийг богино хугацаанд боловсруулж нэгтгэх, түвшин бүрийн лавлагааг харах, тайлан мэдээ гарган авах боломжийг хэрэглэгчид олгоно.
Бид харилцагч байгууллагуудтайгаа утсаар болон и-мэйлээр холбоотой байж техникийн тусламжийг тогтмол үзүүлж ажилладаг
Харилцагч байгууллагуудад зориулсан мэдээлэл, санал, хүсэлт илгээх програм ашиглан тогтмол холбоотой байдаг
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart