Skip links

АПУ ХК

Apu logo - Ultimate Solutions
Ultimate Solutions

Ultimate Solutions

Тэртээ 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй APU Company нь салбартаа манлайлахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгчдийн нэг билээ. Манай Ultimate solutions ХХК нь 2020 оны оноос эхлэн АПУ ХК-ны агуулах, ханган нийлүүлэлт, санхүү борлуулалтын цогц ERP систем нэвтрүүлэх урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Одоогоор АПУ Трейдинг ХХК, АПУ Дейри ХХК, СББ Трейд ХХК зэрэг 3н компанид өөрийн бүтээгдэхүүн болох OTC-Ultimate ERP системээ бүрэн нэвтрүүлээд байна.
АПУ Трейдинг ХХК нь борлуулалтын менежментийн чадварлаг баг хамт олны бүрэлдэхүүнтэйгээр АПУ групп компанийн бүтээгдэхүүний борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хот, хөдөө орон нутгийн нийт 10,000 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдааны цэгт өөрийн бараа бүтээгдэхүүнийг хүргэж үйлчилдэг.
АПУ Дейри ХХК нь 2006 онд “Цэвэр сүү” брэндээр сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхэлж байсан бол 2014 онд Германы CEA брэндийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигласнаар “Сайн”, “Дээж”, “Цэвэр сүү”, “Маамуу” зэрэг брэндийн 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна. 2011 оноос эхлэн ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо болон ISO 22000, FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм.
Спирт Бал Бурам Трейд ХХК нь анхлан Спирт Бал Бурам ХХК-ийн бүтээгдэхүүний онцгой эрхтэйгээр борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод явуулж ирсэн. Нийтдээ 5000 гаруй худалдааны цэгт бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг.

Бусад мэдээлэл

Мэдээ

Ultimate ERP Made in Mongolia

Гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэн цогц ERP системийг бүтээж буй манай хамт олон Bloomberg

Logistic system
Clients

“Амгалан Ложистик” ХХК

“Амгалан Ложистик” ХХК нь 2017 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах “Амгалан Өртөө”-г түшиглэн Гаалийн