Skip links

Бид Ultimate family

Ultimate Solutions - Ultimate ERP
Ultimate Solutions

Ultimate Solutions

Ultimate-ийнхан бид цаг, минут, секунд тутамд хувьсан өөрчлөгдөж буй технологийн ертөнцөд ямагт шинэлэг байж, хэрэглэгчийн хүсэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн програм хангамж бүтээн, тогтмол суралцаж хөгжихийг гол зорилгоо болгон ажиллаж буй залуучууд юм.

Ultimate family-ийнхаа гишүүн бүрийн тав тухыг хангасан, ажлаа хийхэд урам зориг, эрч хүч, зарим үед тайвшрал өгөх ажлын орчныг бүрдүүлэх нь бидний бас нэгэн зорилго билээ.

Ultimate solutions - ажлын орчин
Ultimate solutions - ажлын орчин
Ultimate solutions - About us
Бид үргэлж бүтээлч байхаас гадна хурдтай ажиллах, багийн харилцаа, хоорондын мэдээлэл солилцоонд тогтсон хатуу дэг журам, саад байхгүй байхаар шийдэн нээлттэй, цэлгэр оффисын орчныг бүрдүүлсэн нь хамтдаа хөгжиж, хамтдаа их ажлыг амжуулахад тус болдог.
Өдөр тутамдаа харилцагчид, үйлчлүүлэгчидтэй болон дотоод төслийн багуудын уулзалт, хурал хийх өвөрмөц дизайн бүхий хурлын өрөөнүүд, гэрээсээ эрүүл, аюулгүй хүнс бэлтгэн ирж, өдрийн цайны цагаараа хамт олноороо тухлан сууж хооллон, ажлын алжаалаа тайлах боломжтой хоолны өрөө, биеийнхээ чилээг гаргах фитнесийн тоног төхөөрөмж, дартс, бүхий амралтын хэсэг, амарч, ном уншиж суух, хэсэг зуур дуг хийгээд авах боломжтой зөөлөн тухлаг буйданг ч бас оффисын тохижилтдоо шингээж өгсөн байгаа.
Ultimate solutions - ажлын орчин
Ultimate solutions - ажлын орчин
Ultimate solutions - ажлын орчин
Хог хаягдал багатай, байгальд ээлтэй хамт олон байхын тулд хаягдал цаас, хуванцар хог хаягдал болон ашигласан батерей зэргээ ангилан хаях дадлыг суулгасан. Мөн 7 хоног бүр ууланд алхах, зааланд тоглох, англи хэлний ярианы клуб, Netflix-ийн кинонуудаас Movie night хийх, сар бүр амжилтаа урамшуулах, ажлын хамт олноосоо эрч хүч, эерэг уур амьсгалыг мэдрэх “Making memories with Ultimate family” уриан доор төрөл бүрийн арга хэмжээг санаачлан зохион байгуулж, ажилтнуудаа мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудад тогтмол хамруулан хамтдаа аз жаргалтайгаар ажиллаж байна.

Аз жаргалтай манай хамт олны нэг болон бидэнтэй нэгдэхийг хүссэн хүн бүрд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд та өөрийн CV-ээ info@ultimate.mn хаягаар ирүүлээрэй.

Бусад мэдээлэл

Мэдээ

Ultimate ERP Made in Mongolia

Гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэн цогц ERP системийг бүтээж буй манай хамт олон Bloomberg

Logistic system
Clients

“Амгалан Ложистик” ХХК

“Амгалан Ложистик” ХХК нь 2017 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах “Амгалан Өртөө”-г түшиглэн Гаалийн