Skip links

Жижиглэнгийн худалдаанд ERP системийг хэрхэн амжилттай ашиглах вэ?

Жижиглэнгийн худалдаанд ERP системийг хэрхэн амжилттай ашиглах вэ?
Ultimate Solutions

Ultimate Solutions

Техникийн дэвшлийг ашиглан жижиглэн худалдааны бизнесийн өдөр тутам гардаг асуудлуудыг хялбархан бөгөөл үр ашигтайгаар шийдвэрлэх боломжтой боллоо. ERP системийг Дэлхийн олон төрлийн байгууллагууд тэр дундаа санхүү, хүний нөөц, даатгал зэрэг салбарууд амжилттай ашигладаг. Мөн сүүлийн үед жижиглэн худалдааны газрууд, тухайлбал сүлжээ дэлгүүрүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа ERP системийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа илүү үр өгөөжтэй байлгах тал дээр нэлээд анхаарал хандуулж байна.  

ERP систем нь таны худалдаа үйлчилгээг дараагийн түвшинд аваачна 

ERP систем нь онлайн болон оффлайн худалдаа, жижиглэн бөөний худалдааны бизнесийн нөөц төлөвлөлт, борлуулалт, худалдан авалт болон төлбөр тооцоо мөн санхүү тайлангийн ажиллагааг ухаалгаар шийдвэрлэж чадна. 

ERP системийг жижиглэн худалдаанд хэрхэн ашиглах вэ ?

Жижиглэн худалдааны газрууд ERP системийг дараах байдлаар ашиглаж болно. 

Үүнд:

  • Худалдан авалт болон борлуулалтын буцаалт хийх 
  • Хөнгөлөлт, урамшуулал, купон гишүүнчлэлийн оноогоор хөнгөлөх 
  • Бүтээгдэхүүний шошго, үнэ хэвлэх, өөрчлөх боломж 
  • Борлуулалтын орлогын тайлан, бэлэн мөнгөний тайлан харах зэргээр ашиглах боломжтой.  

Манай байгууллагын зүгээс санал болгож буй ERP систем нь НӨАТУС болон бүх төрлийн төлбөрийн системд бүрэн холбогдсон. 

Бидний хамтрагч түнш болох GS25 сүлжээ дэлгүүр нь ERP системийг хэрхэн ашигладаг вэ? 

GS25 сүлжээ дэлгүүр нь ERP системийн тусламжтайгаар ая тухтай дэлгүүрийн үйл ажиллагааг удирдах, хэрэглэгч үйлчлүүлэгч бараа үйлчилгээг худалдан авах болон дотоод ажилтны процессыг хамгийн хялбараар зохицуулж байна. 

GS25 мастер датагаа ERP систем дээрээ төвлөрүүлдэг 

GS25 сүлжээ дэлгүүр нь салбар байршил, нийлүүлэгч, нийлүүлэгчийн гэрээ, барааны нэгдсэн мастер дата зэргийг энэхүү системээр удирдаж, барааны категорийн менежментийг Дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу хэрэгжүүлж байна. 

ERP системийн тусламжтайгаар захиалгын нэгдсэн системтэй болж чадсан 

GS25 сүлжээ дэлгүүрийн салбар дэлгүүрүүд өдөр тутмын захиалгаа хялбархнаар хийж барааны тасалдал, борлуулалтын алдагдсан боломжийг үүсгэхгүй ажиллаж байна. Өдөр тутмын захиалгууд өглөө эрт нэгтгэгдэн тэр даруй нийлүүлэгч рүү захиалгын хуудас болон и-мэйлээр илгээгдэх бөгөөд яаралтай захиалгыг гэнэтийн захиалга болгон илгээдэг. 

ERP систем ашигласнаар агуулахын нэгдсэн түгээлттэй болсон 

Жижиглэн худалдаа эрхлэхэд агуулах болон түгээлтийн асуудал ихээхэн төвөг чирэгдэл учруулдаг. Харин GS 25 сүлжээ дэлгүүр нь хугацаа урттай, агуулахад нөөцлөх боломжтой бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн нэгдсэн захиалгын дагуу хүлээн авч, өдөр тутамдаа салбар дэлгүүрийн захиалгын дагуу түгээлт хийдэг. 

Хадгалах хугацаа богино барааг ч хялбархан түгээдэг 

GS 25 сүлжээ дэлгүүрийн хадгалах хугацаа богино бараа бүтээгдэхүүнийг нэгж дэлгүүрт нийлүүлэгч нь өөрөө хүргэж өгөх боломжгүй үед бараа бүтээгдэхүүний захиалгыг салбар дэлгүүрүүдээс нэгтгэн авч улмаар дамжуулан түгээх тусгай агуулах дээр нийлүүлэгчээс төвлөрүүлэн татдаг. Ингэснээр тухайн бараа бүтээгдэхүүнийг цааш нь салбар дэлгүүр бүртээ хуваарилан хүргэх боломжтой болсон. 

Төлбөрийн системийг ухаалгаар шийдсэн 

Хүн бүрийн хэрэгцээг хангахын тулд танай байгууллагын ашиглаж буй төлбөрийн систем хялбар, хурдан бөгөөд асуудалгүй байх ёстой. Тиймээс  үйлчлүүлэгч хамгийн хурднаар төлбөрөө төлөөд гарахад зориулагдсан төлбөрийн хамгийн олон шийдлийг манай ERP систем нэвтрүүлсэн байдаг.  

Танд ч бас GS 25 сүлжээ дэлгүүрийн адилаар бидний санал болгож буй  ERP системийг өдөр тутамдаа амжилттай ашиглаж, өөрийн бизнест тулгараад буй олон асуудлыг нэг дор шийдвэрлэх боломж бий.  

Та манай жижиглэн худалдаанд зориулсан ERP системийн талаар мэдээллийн дэлгэрэнгүйг  энд дарж харах боломжтой. 

Бусад мэдээлэл

Мэдээ

Ultimate ERP Made in Mongolia

Гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэн цогц ERP системийг бүтээж буй манай хамт олон Bloomberg

Logistic system
Clients

“Амгалан Ложистик” ХХК

“Амгалан Ложистик” ХХК нь 2017 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах “Амгалан Өртөө”-г түшиглэн Гаалийн

Clients

Specialized Career Consulting

“Зөв хүнийг зөв ажилд” уриатай Эс Си Си (SCC) ХХК нь хүний нөөцийн аутсоурсинг, зуучлал,