Skip links

Харилцагчид хэрэглэхэд хялбар, нэгдсэн мэдээллийн системийг хүсдэг

ultimate solutions erp систем
Ultimate Solutions

Ultimate Solutions

Хуучны уламжлалт бизнесийн систем аль хэдийн хоцрогдож, ард үлджээ
Манай компанийн оюунлаг инженерүүдийн бүтээсэн Ultimate ERP систем нь бизнес эрхлэгч таны бизнесийн үйл явцыг автоматжуулан, цагийг тань хэмнэж, нөөцийг оновчтой удирдах, ашиглах зэрэг боломжоор ханган, техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахад туслах гүүр юм. Бид харилцагчиддаа орчин үеийн инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаанд нь нэвтрүүлснээр харилцагчид өөрсдийн хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг илүү чухалчилж үзэх, бизнесээ илүү өргөтгөн тэлэх боломжтой болдог.
Ирээдүй рүү бидэнтэй хамт хөл нийлүүлэн алхаж байгаа харилцагчдаараа бид үргэлж бахархдаг.

Бидний бүтээгдэхүүн үйлчилгээг маш олон салбарт Ultimate ERP системээр дамжуулан, амжилттай хэрэглэж байна

Жижиглэн худалдааны салбарт зориулсан шийдэл

Өдөр тутмын жижиглэн худалдааны салбар

Хайпермаркетаас эхлээд их хотын завгүй амьдралын хэв маягт зохицсон конвенинс ая тухтай дэлгүүрүүд гээд өдөр тутмын жижиглэн худалдааны бүхий л салбарт ашиглах орчин үеийн хүчирхэг системийг бид бий болгосон.

Хүний нөөцийн салбар

Хүний нөөцийн үйл ажиллагаа буюу ажилтан ажил олгогч хоорондын өдөр тутмын харилцааг үр дүнтэйгээр удирдах нь бидний зорилго. Тиймээс ажилтанд ээлтэй, уян хатан цагийн систем, ажиллах орчинг удирдан зохицуулах боломжийг бид бүрдүүлж чадсан.
Хүний нөөцийн үйл ажиллагааг хялбар оновчтой болгох шийдэл
Тээвэр, ложистикийн шийдэл

Ложистикийн салбар

Өглөөний мандах нарнаас эхлэн маргаашийн нар мандах хүртэл тасралтгүй ажиллах ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг манай ложистикийн цогц системээр төвөггүй удирдан явуулах боломжтой.

Даатгалын салбар

Даатгалын үйлчилгээ үзүүлэгч нь түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд үйлчлэхэд бид найдвартай систем нь болж ажилладагтаа үргэлж баяртай байдаг.
Даатгалын шийдэл
Үйлдвэрлэлийн салбарт зориулсан шийдэл

Үйлдвэрлэлийн салбар

Технологийнхоо дагуу үйлдвэрлэлийн шат дамжлага бүр дээрх түүхий эд материалын зарцуулалтаа хянаж, бэлэн болсон эцсийн бүтээгдэхүүнийхээ өртгийг бодит цагаар хянаж явах боломжийг манай систем олгодог.
Бид үргэлж харилцагчидтайгаа хамтран өөрсдийн бизнесийн шинэ санаа, гарцыг бүтээн хөгжсөөр байгаа бөгөөд бидэнд үргэлж итгэл хүлээлгэн, хөрөнгө оруулалт хийж, манай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хэрэглэж буй нийт харилцагчиддаа талархаж байгаагаа илэрхийлж байна.

Ultimate ERP-тай хамт байдаг харилцагч та бүхэндээ баярлалаа.

Бусад мэдээлэл

Мэдээ

Ultimate ERP Made in Mongolia

Гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэн цогц ERP системийг бүтээж буй манай хамт олон Bloomberg

Logistic system
Clients

“Амгалан Ложистик” ХХК

“Амгалан Ложистик” ХХК нь 2017 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах “Амгалан Өртөө”-г түшиглэн Гаалийн