Skip links

Хүний нөөцийн систем байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Хүний нөөцийн систем байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Ultimate Solutions

Ultimate Solutions

Байгууллага өсөж том болохын хэрээр нөөц тус бүрийг хариуцах тусдаа бие даасан алба нэгжүүд бий болдог бөгөөд эдгээрийн нэг нь хүний нөөцийн алба юм. Хүний нөөцийн менежмент буюу хүний нөөцийн албаны чиг үүрэгт ажилчид болон удирдлагатай холбоотой бүртгэл, тэдгээрийн хоорондын харилцаа хамаардаг. Гэхдээ энэ бүх бүртгэл болон харилцааг өдөр тутамдаа механик аргаар бүртгэх, зохицуулах нь мэдээллийн зөрүү болон алдаа гаргах эрсдэлтэй байдаг бөгөөд үүнийг багасгах зорилгоор технологийн шийдэл буюу хүний нөөцийн системийг байгууллагууд үйл ажиллагаандаа өргөн ашигладаг. Энэ удаад хүний нөөцийн систем байгууллагадаа нэвтрүүлэх нь таны бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар та бүхэнд хүргэе.

Байгууллагын соёлыг бэхжүүлэх

Байгууллагын соёл гэдэг нь компанийн олон жилийн турш хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлс, ажлын дүрэм, компанийн алсын хараа, уламжлал, итгэл үнэмшлийн нэгдэл юм. Хүний нөөцийн системийг оновчтой нэвтрүүлэх замаар байгууллагын соёлыг түргэсгэх боломжтой. Жишээ нь байгууллага удирдамж, журам, компанийн стандартыг нэгдмэл системд оруулж ажилтан бүрд нээлттэй хандах эрх бий болгосноор ажилчдад ажлын байранд хүлээн зөвшөөрөгдсөн зан үйлийг мэдэж, суралцах боломжийг олгоно. Үр дүнд нь байгууллагын соёл бэхжиж ажлаа саадгүй хийх, хамт олон бие биетэйгээ болон үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллахад дэмжлэг болно.

Дотоод датагаа ашиглан дүн шинжилгээ хийх

Хүний нөөцийн системийг байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр байгууллагын хамгийн чухал нөөцүүдийн нэг болох хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, эрэлт, оролт, гаралт, гүйцэтгэл болон тэдгээрийн шалтгаан, тогтвортой болон тогтворгүй ажлын байр мөн эрсдэлтэй болон анхаарах чиг үүрэг зэргийг дотоод мэдээллээ ашиглан дүн шинжилгээ хийн оновчлон сайжруулах боломжтой болно.

Зардал болон төсвийн удирдлага

Хүний нөөцийн албаны чухал чиг үүргийн нэг бол хамгийн оновчтой зардлаар хамгийн өндөр гүйцэтгэлийг бий болгох байдаг. Тиймээс сайн ажиллах хүчин болон удирдлагын эрэлд үргэлж гарч байдаг. Гэхдээ нөгөө талаас тэдгээрийн гүйцэтгэл болон зардлын удирдлагыг хянаж байх нь тухайн ажилтан аль эсвэл удирдлага тухайн гүйцэтгэлдээ хүрч чадаж байгаа эсэх, мөн тухайн ажилтанд зарцуулж буй зардал нь үйл ажиллагаанд ялангуяа орлого, ашигт хэрхэн нөлөөлж буйг хянах боломжтой болно.

Ажилчдын сэтгэл ханамжийг удирдах, бодитоор үнэлэх

Байгууллагын хамгийн аюултай үзэгдэл бол танай байгууллагын хамгийн идэвхтэй ажилтан чимээгүй нэгэн болж хувирах гэсэн үг байдаг. Тиймээс байгууллагууд дотоод ажилчдынхаа сэтгэл ханамжийг үргэлж тодорхойлж, сэтгэл ханамж бага байгаа бол түүний шалтгааныг илрүүлэн шийдвэрлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь гүйцэтгэл сайн ажилчдыг удаан тогтоон барих нь урт хугацааны бизнесийн өсөлтөд чухал үр нөлөөтэй тул тэдэнд тогтмол анхаарал хандуулахад хүний нөөцийн систем тусална.

Сургалт, хөгжүүлэлт

Ажилчдыг тогтмол сургаж, хөгжүүлэх нь тэднийг компанидаа итгэх, урт хугацаанд тогтвортой ажиллахад чухал нөлөөтэй бөгөөд үүнийг хүний нөөцийн системээр дамжуулан шийдвэрлэх боломжтой. Ялангуяа шинэ ажилчдын дасан зохицох хөтөлбөр, дотоод ажилчдын зайлшгүй үзэх шаардлагатай сургалт, зөвлөгөөг хүний нөөцийн системд байршуулан хандалт, ирц болон идэвхийн гүйцэтгэлийг үнэлэх боломжтой.

Аливаа системийг зөв нэвтрүүлж чадвал маш олон давуу талуудыг байгууллагад бий болгож чадах талаарх мэдээллийг та бүхэн энэхүү нийтлэлээс олж авсан байх. Өөрсдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон оновчтой хүний нөөцийн системийг байгууллагадаа нэвтрүүлэхэд тань манай Ultimate ERP систем танд туслах болно.

Бусад мэдээлэл

Мэдээ

Ultimate ERP Made in Mongolia

Гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэн цогц ERP системийг бүтээж буй манай хамт олон Bloomberg

Logistic system
Clients

“Амгалан Ложистик” ХХК

“Амгалан Ложистик” ХХК нь 2017 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах “Амгалан Өртөө”-г түшиглэн Гаалийн