Skip links
Яагаад Ultimate ERP
Яагаад Ultimate ERP

Яагаад Ultimate ERP
ашиглах ёстой вэ?

Яагаад Ultimate ERP
Яагаад Ultimate ERP
Яагаад Ultimate ERP

Технологийн хамгийн сүүлийн үеийн боломжууд

Ultimate ERP систем нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт tech, innovation-ийг байнга нэвтрүүлж, сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг системдээ тухай бүрт нь тусгаж явдгаараа давуу талтай бөгөөд хэрэглэгч бүхий л үйл явцын өөрчлөлтүүдийн мэдээллийг авч байх давуу талтай юм.

Яагаад Ultimate ERP
Бизнес процессийн зөвлөх үйлчилгээ

Бизнес процессын зөвлөх үйлчилгээ

Ultimate ERP системийг ашигласнаар хамгийн сүүлийн үеийн бизнес процессуудыг ашиглах боломжтойгоос гадна өөрийн бизнес процессдоо тохирсон зөвлөх үйлчилгээ бүхий анализ дүгнэлтийг мэргэжлийн хамт олноор хийлгэх боломжоор хангагдана. Тухайлбал жижиглэн худалдааны нөөц төлөвлөлтийн дэвшилтэт аргачлал ашиглах мөн өөрсдийн онцлогийг тусган бизнес процессын зөвлөх үйлчилгээг давхар авах боломжтой.

Agile төслийн удирдлагын аргачлал

Agile төслийн удирдлагын аргачлал нэвтрүүлсэн

Agile төслийн менежмент аргачлал нь шинээр тулгарч буй бизнес шаардлагуудад хурдан дасан зохицож өөрчлөлтүүдийг тогтмол оруулснаар үнэ цэнийг бий болгон, хэрэглэгчийн санал хүсэлтийг хурдтай тусгах аргачлал юм. Ultimate ERP систем нь тухайн аргачлалд бүрэн нийцсэн байдлаар хөгжүүлэлт хийснээр харилцагчийн бизнес өөрчлөлтийг бизнес процесст нь нийцүүлэн тохируулах боломжтой юм.
Ultimate ERP - Чанарын удирдлагын тогтолцоо
Ultimate ERP - Чанарын удирдлагын тогтолцоо

Чанарын удирдлагын тогтолцоо

Манай компани чанарын удирдлагын дэвшилтэт тогтолцоо болон Agile аргачлалыг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ашигладаг бөгөөд энэ нь чанар хамгийн Ultimate байхаар хөгжүүлэх боломжийг олгодог. Бид үйл ажиллагаандаа Atlassian Jira болон Trello зэрэг хөгжүүлэлт, чанарын хяналтын системийг бүрэн ашиглаж явдаг.

ERP системийн давуу тал

ОУ стандарт бүхий
бизнес процесс

Ultimate ERP системийг нэвтрүүлснээр бизнесийн процессоо ОУ-ын стандарт урсгалуудаар хангагдах боломжийг танд олгоно. Ингэснээр хяналт болон процессын гүйцэтгэлийг 70%-100% нэмэгдүүлэх боломжтой.

Төслийн удирдлагын
Agile аргачлал

Бизнес процесс судалгаа болон нэвтрүүлэлт, зүгшрүүлэлт гэх мэт ERP нэвтрүүлэлтийн хамгийн эрсдэлтэй процесс бүр нь Agile аргачлалаар явагдах бөгөөд харилцагч байгууллагын эрсдэлийг хамгийн бага байлгахад том түлхэц болдог онцлогтой.

Бизнесээ хэрхэн явж
байгааг хормын дотор мэд

Бүх алба хэлтсийн мэдээллийг нэг дор нэгтгэснээр, бүх төрлийн тайлан мэдээг хугацаа алдахгүйгээр /Real time/ харах боломжийг олгож шийдвэр гаргалтыг оновчтой болгоно.

Байнгын дэмжлэг
буюу SLA

Ultimate ERP системийн нэвтрүүлэлт, зүгшрүүлэлт хийгдсэнээс хойш байнгын сайжруулалт болон хяналт хийгдэх тусгай үйлчилгээний гэрээ /SLA/ хийгдэх боломжийг хэрэглэгч талд олгодог бөгөөд энэ гэрээний хүрээнд тодорхой хүн/өдрийн хэмжээний ажил үйлчилгээ, хөгжүүлэлтийг хэрэглэгч тал өөрийн бизнесс процесст байнгын тусгуулж явах онцлогтой.

Тайлагнал

Бид харилцагчийнхаа авч буй үйлчилгээ, нэвтрүүлэлтийн явц, хөгжүүлж буй процессыг маш өндөр төвшинд тайлагнадаг бөгөөд хүсвэл хэрэглэгч өөрөө Jira app дээрх ажлын явц бүрийг давхар хянах боломжийг олгодог онцлогтой.