Бодь даатгал ХХК нь 1995 онд “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэйгээр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байсан бөгөөд өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж буй даатгалын салбарын мэргэшсэн байгууллага юм.

Тэд даатгалын салбартаа анхлан Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэнээр үр ашиггүй олон зардлыг бууруулж, бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж, нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацааг бууруулж чадсан бөгөөд дэлхийн тэргүүлэх №1 даатгалын АХА группийн цорын ганц төлөөлөгчөөр сонгогдож, Монгол хүний эрүүл мэндийн онцлог болон санхүүгийн чадварт нийцсэн олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монголын даатгалын зах зээлд тогтвортойгоор нутагшуулсан чадварлаг хамт олон билээ.
Ултимэйт Солюшнс ХХК нь 2018 оны оноос эхлэн Бодь Даатгал ХХК-д санхүү, даатгалын цогц ERP систем нэвтрүүлэх урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.