Ultimate solutions ХХК нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад санхүү, борлуулалт, агуулах, ханган нийлүүлэлт, хүний нөөц, харилцагчийн бүртгэл зэрэг олон төрлийн модуль бүхий цогц ERP системийг нэвтрүүлэх урт хугацааны гэрээ байгуулан амжилттайгаар хамтран ажиллаж байна.
Ultimate ERP системийг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглан ажиллаж буй үндэсний үйлдвэрлэлийн болон дэлхийд алдартай брэндийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж буй Монгол улсын худалдаа үйлчилгээний салбарын тэргүүлэх компаниуд харилцагч байгууллагуудаасаа дурдвал:
- “Бишрэлт групп” ХХК-ийн охин компани болох “Бишрэлт трейд” ХХК, “Бишрэлт Интернэйшнл” ХХК-ийн
• Бишрэлт их дэлгүүр,
• Wellmart сүлжээ супермаркет,
• Франц, Япон, Итали, Испани, Герман, Англи зэрэг улсын дэлхийд алдартай эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн хувцас, гутал, үнэртэн, гоо сайхан, арьс арчилгаа, үс арчилгаа болон аксессуар, гоёл чимэглэлийн тансаг брэндийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг Bishrelt beauty дэлгүүр,
• Залуусын загварын чиг хандлагыг тодорхойлогч Sisley брэндийн салбар дэлгүүрүүд,
• Францын алдарт хүүхдийн хувцасны брэнд Okaidi дэлгүүр,
- Чанарыг эрхэмлэгч Good Price супермаркет,
- Ситимарт /Та Чи Март/
- Заза март зэрэг ая тухтай дэлгүүрүүдэд цогц ERP системийг нэвтрүүлэн ажиллаж байна.