ERP систем гэж юу вэ? Хэрхэн оновчтой, зөв систем сонгох вэ?

Picture of Ultimate Solutions

Ultimate Solutions

Мэдээллийн технологийн хурдацтай өсөлтийн үед ялангуяа бизнесийн байгууллагуудад ажилладаг хүмүүсийн ядаж нэг удаа сонссон, зарим нь бүр өдөр тутамдаа сонсдог үг бол ERP (Entreprise Resource Planning ) систем гэх нэр томьёо юм.  Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа илүү оновчтой, зөвөөр нөөцөө удирдан зохион байгуулах замаар орлогоо нэмэгдүүлж, зардлаа танах боломжийг олгодог энэхүү системийн талаар танилцуулж, мөн хэрхэн өөрийн байгууллагад тохирсон оновчтой зөв системийг сонгох талаар та бүхэнтэй хуваалцъя.

ERP гэж юу вэ?

ERP систем нь Enterprise resource planning гэсэн үгийн товчлол бөгөөд байгууллагын нөөцийн удирдлага гэсэн утгыг илэрхийдэг. Энэ нь байгууллага өөрийн бизнесийн үйл ажиллагааны онцлогтоо тохирсон нөөцүүдийг ( Үүнд: санхүү, хүний нөөц, бараа материал, хөрөнгө, туршлага, хэрэглэгч, мэдээлэл зэрэг бүхий л нөөцүүд хамаарна.) оновчтой хуваарилах, бүртгэх,  төлөвлөх, ашиглах, хэмжих  зэргээр ашиг орлогыг нэмэгдүүлж, зардлыг хуваарилахад зориулагдсан технологид суурилсан шийдэл юм. 

Байгууллагууд ERP системийг өөрийн үйл ажиллагаандаа ашигласнаар алба нэгж, хэлтэс мөн ажилтан, албан хаагч болон удирдлагууд нэг мэдээлэлд үндэслэн, нэг хэлээр харилцах боломж үүсдэг. 

ERP систем нь дараах нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж цогцоор удирдах боломжийг олгодог. Үүнд:

  1. Cанхүү
  2. Нягтлан бодох бүртгэл
  3. Үйлдвэрлэл, худалдаа
  4. Худалдан авалт
  5. Борлуулалт
  6. Маркетинг
  7. Харилцагчийн удирдлага
  8. Агуулах, түгээлт
  9. Төслийн удирдлага
  10. Хүний нөөц зэрэг компанийн бүхий л үйл ажиллагаанд хэрэгцээтэй нөөцүүд багтана.

Хэрхэн өөрийн байгууллагад тохирсон оновчтой системийг сонгох вэ?

Хэдийгээр байгууллагадаа ERP систем нэвтрүүлэх нь олон төрлийн давуу талтай хэдий ч энэ нь байгууллагын бүтцийн хувьд дээрээс доош, томоос жижиг хүртэлх бүхий л хүрээг хамардаг тул оновчтой зөв нэвтрүүлэлт хийх дээр анхаараагүйн улмаас амжилтгүй болсон нэвтрүүлэлт нь байгууллагыг асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдалд оруулдаг. 

Тиймээс байгууллагадаа ERP систем нэвтрүүлэхээс өмнө дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Бодит хэрэгцээ үүссэн эсэх

Олон хүний амыг дагаж шууд нэвтрүүлэхээс өмнө одоо ашиглаж буй систем болон тэдгээрийн хоорондын уялдаа холбоог ойлгож, яг бодит хэрэгцээ байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Томоохон байгууллагуудын хувьд ERP нэвтрүүлэх нь бизнесээ дараагийн шатанд гаргах, илүү боловсронгуй, автоматжуулсан болгоход тустай.

Бэлтгэл ажлаа сайн хангасан эсэх

Бодит хэрэгцээн дээрээс үндэслэн өөрсдийн гол шийдэх асуудал болон сайжруулах шаардлагатай зүйлсээ тодорхойлох нь ERP системийг амжилттай нэвтрүүлэхэд маш чухал үүрэгтэй. Мөн ERP систем нэвтрүүлэхэд оролцогч талууд буюу гүйцэтгэгч болон захиалагч байгууллагуудын аль альных нь оролцоо маш чухал байдаг.

Байгууллагын шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэх

Зөвхөн өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохирсон шийдэл боловсруулах нь нэвтрүүлэлтийн хугацааг хэмнэх, зардал хэмнэх давуу талтай. Хэзээ ашиглах нь мэдэгдэхгүй олон төрлийн feature буюу модулиуд нь тус болохосоо илүүтэй ус болох нь их байдаг. Учир нь систем өөрөө маш өргөн хүрээг хамардаг тул сонгож буй модулиудынхаа хоорондын уялдаа холбоо болон хэрэгцээг хамгийн ойлгомжтой түвшинд барих хэрэгтэй.

Туршлагатай байгууллагатай хамтран ажиллах

ERP системийг зөвхөн програм хангамж гэж харах нь өрөөсгөл ойлголт бөгөөд бүх л програм хангамж хөгжүүлэгч байгууллагууд үүнийг амархан хийх мэтээр төсөөлөх нь өмнө хэлсэнчлэн цаг болон мөнгө санхүүгийн хувьд маш том гарз болно. Тиймээс олон жилийн туршлагатай, бодит нэвтрүүлэлт хийж байсан компаниудтай хамтран ажиллах нь чухал юм.

————-

Ultimate ERP

Ultimate Solutions ХХК нь өөрсдийн олон жилийн туршлага болон томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлсэн туршлагууд дээрээ үндэслэн Монголд улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад зориулсан нэгдсэн Ultimate ERP системийг санал болгож байна.

Ultimate ERP систем нь

  • Худалдаа, үйлчилгээ
  • Ханган нийлүүлэлт
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл
  • Хүний нөөц
  • Даатгалын салбар гээд бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байгууллагуудад тохирсон бөгөөд мөн та өөрийн байгууллагын үйл ажиллагаандаа тохирсон шийдлийг манай туршлагатай инженерүүд болон зөвлөхүүдтэй холбогдон авах боломжтой.
Ultimate Solutions - Ultimate ERP

Бусад мэдээлэл

Мэдээ

Ultimate ERP Made in Mongolia

Гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэн цогц ERP системийг бүтээж буй манай хамт олон Bloomberg

Logistic system
Харилцагч байгууллагууд

“Амгалан Ложистик” ХХК

“Амгалан Ложистик” ХХК нь 2017 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах “Амгалан Өртөө”-г түшиглэн Гаалийн

Харилцагч байгууллагууд

Gold’s Gym  /Fitness бялдаржуулах төв/

Дэлхийн хамгийн том фитнессийн сүлжээ Gold’s Gym-ийн 715 дах салбар Улаанбаатар хотод нээгдээд багагүй хугацааг