Skip links

ERP системийг нэвтрүүлэх байгууллагыг сонгохдоо анхаарах 7 хүчин зүйл

ERP системийг нэвтрүүлэх байгууллагуудыг сонгохдоо дараах хүчин зүйлсийг анхаарах
Ultimate Solutions

Ultimate Solutions

1. Санал болгож буй системд салбарын нарийн функцууд байгаа эсэх

Байгууллага ямар үйл ажиллагаа явуулдгаас үл хамааран бүх салбар, чиглэлийн үйл ажиллагааг бүхэлд нь нэгтггэн удирддаг нэг цогц ERP систем гэж байхгүй бөгөөд байгууллага өөрийн үйл ажиллагааны болон салбарын онцлогоос хамааран ашиглах функцуудээ тодорхойлдог. Тиймээс ERP нэвтрүүлэгч байгууллагуудын санал болгож буй системд танай салбарын нарийн онцлог шингэсэн боломжууд байгаа эсэх хэрэв байхгүй бол нэмэлтээр хөгжүүлэх боломжтой эсэхийг сайн судлаарай. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг байгууллагын хувьд сарын борлуулалт харьцангуй удаан бөгөөд том дүнгээр явагддаг /жишээ нь: уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалт хийдэг/ байгууллагын систем болон боломжууд төдийлөн нийцэхгүй байж болох тул өөрийн салбарын онцлогтоо тохируулан сонголтоо хийгээрэй.


Ultimate ERP системд таны бизнесийн бүхий л нөөцийг удирдах 40 гаруй нэр төрлийн модулиуд багтсан бөгөөд манай мэргэшсэн менежер, инженерүүд таны бизнесийн цар хүрээ, онцлогт тохирсон системийг нэвтрүүлэн, цаашдын хэвийн найдвартай тасралтгүй ажиллагааг ханган ажиллах болно.

2. Систем цаашид өсөж, хөгжих боломж

Зөвхөн тухайн үеийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хямд дүнгээр хөгжүүлсэн систем цаашид бизнесийн өсөлтийг даган гарч ирэх хэрэгцээг хангах боломжгүй болж ашиглахад хүндрэлтэй байдал үүсэх тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс нэвтрүүлж буй систем нь бизнесийн өсөлт болон мэдээлэл технологийн хөгжлийг даган хамт хөгждөг эсэхийг урьдчилан нягтлах хэрэгтэй.

3. Бусад системүүдтэй уялдаа холбоотой ажиллах боломж

2019 оны судалгаагаар АНУ-д үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаандаа хамгийн багадаа 70+ ямар нэгэн мэдээлэл технологийн шийдэл ашигладаг бөгөөд энэ тоо цаашид ч өсөх хандлагатай хэмээн дурдсан байсан. Тэгэхээр байгууллага бусад ашиглаж буй технологийн шийдлүүдтэй ERP системээ уялдуулахгүй бол үндсэн зорилго болох мэдээллийг нэгтгэх, нэгдсэн мэдээлэл дээр ажиллах зэрэг байгууллагын хэрэгцээ харин ч улам төвөгтэй болох аюултай.

4. Өөрчлөлт, шинэчлэлтийг хийх уян хатан боломж

Өмнө нь дурдсанчлан мэдээлэл технологи болон бизнесийн өсөлтийг даган өөрчлөлт шинэчлэлт систем хэр хурдан хийгдэх боломжтой мөн тэрхүү өөрчлөлтийг уян хатан буюу бусад системүүдтэй харилцан зохицуулж хөгжүүлэх боломжтой эсэх нь цаашдын ERP системийн амжилттай, үр ашигтай ашиглалтад чухал нөлөөтэй. Шинэлэг, орчин үеийн технологийн трендүүдийг дэмждэг байх нь бизнесийг мөн адил технологийн дараагийн шатанд хурдан гаргахад туслах болно.

5. Ашиглахад хялбар байдал

Байгууллагад бүх насны, төрөл бүрийн онцлогтой хүмүүс хамтран ажилладаг учир нэвтрүүлэх гэж буй ERP систем нь аль болох бүх хүн ойлгож, ашиглаж чадахуйц байх хэрэгтэй. Ялангуяа ERP систем өөрөө маш том, нүсэр учир алба хэлтэс бүрийн хариуцсан хүмүүс өөр өөрсдийн хамаарал бүхий хэсгийг хялбар ойлгомжтойгоор  удирдах, хянах боломж нь үр ашигтай бөгөөд хурдан ашиглаж сурахад дэмжлэг болох юм.

6. Тайлан, статистикийг өргөн хүрээгээр харуулах боломж

Алба, хэлтэс бүр өөр өөрийн хэрэгцээндээ тохируулан ERP системээ ашиглах ч удирдлагын хувьд хамгийн чухал хүлээх үр дүн бол тэдгээрээс гарч буй тоон мэдээллүүдийг ойлгомжтой, цэгцтэй тайлан, статистик болгон харах явдал юм. Тиймээс алба хэлтэс, ажилтнуудын ажлын гүйцэтгэл үр дүнг хялбараар, өргөн хүрээтэй мөн олон сонголттой харуулах боломжтой эсэх нь удирдлагын хувьд чухал зүйл байх болно.

7. Нэвтрүүлэлтийн хувилбар

Эцэст нэвтрүүлж буй систем үүлэн технологид суурилсан байна уу? аль эсвэл бодит сервер дээр байршин дотоод сүлжээнд суурилж байна уу? гэдгээс үл хамааран ERP систем нэвтрүүлж буй байгууллагын нэвтрүүлэх үйлчилгээний төлөвлөгөө болон хувилбарыг маш сайн судлах хэрэгтэй. ERP бол вэбсайт шиг нэг удаад хөгжүүлээд орхидог шийдэл биш учир зөвхөн одоогийн нэвтрүүлэлтээс гадна цаашдын хөгжүүлэлт дээр ямар санал өгч байгаа нь маш чухал юм.

Бусад мэдээлэл

Мэдээ

Ultimate ERP Made in Mongolia

Гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэн цогц ERP системийг бүтээж буй манай хамт олон Bloomberg

Logistic system
Харилцагч байгууллагууд

“Амгалан Ложистик” ХХК

“Амгалан Ложистик” ХХК нь 2017 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах “Амгалан Өртөө”-г түшиглэн Гаалийн

Харилцагч байгууллагууд

Gold’s Gym  /Fitness бялдаржуулах төв/

Дэлхийн хамгийн том фитнессийн сүлжээ Gold’s Gym-ийн 715 дах салбар Улаанбаатар хотод нээгдээд багагүй хугацааг