Skip links

ERP системийг CRM-тай хамт ашиглах 5 давуу талууд

Ultimate Solutions

Ultimate Solutions

Хурдацтай өсөн нэмэгдэж буй өрсөлдөөний зах зээлд тогтвортой үнэнч хэрэглэгч бол бизнесийн урт хугацааны амжилтад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг ба ERP, CRM зэрэг технологийн тусламжтайгаар үнэнч хэрэглэгчээ илүү сайн халамжлан, байгууллагынхаа үйлчилгээний чанарыг нэг төвшин ахиулах боломжтой. Энэ талаар дэлгэрэнгүй бичихийн өмнө эдгээр технологиудын талаар анхан шатны мэдээлэлтэй танилцах нь зөв байх.

Та хэрвээ манай өмнөх нийтлэлүүдийг уншсан бол хэдийн ERP системийн талаар ойлголттой болсон байх, хэрвээ үгүй бол энд дараад танилцаарай. Харин одоо та бүхэндээ CRM системийн талаар бяцхан танилцуулга хүргэе.

CRM гэдэг нь “customer relationship management” буюу хэрэглэгчтэй үүсгэж буй бүхий л харилцааг зохицуулах гэж ойлгож болно. CRM систем нь хэрэглэгчидтэй үүсгэж буй харилцаа бүрийг тэмдэглэж, үнэлж мөн шаардлагатай тохиолдолд автоматаар и-мэйл, мессеж гэх мэтчилэн төрөл бүрийн маркетингийн борлуулалт дэмжсэн эсвэл үнэнч хэрэглэгчээ халамжилсан үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.

ERP болон CRM-ыг хамтад нь ашигласнаар дараах давуу талууд үүсдэг.

1. Чухал болон чухал бус хэрэглэгчийг ангилан таних

ERP системийн санхүүгийн хэсэг буюу хэрэглэгчийн худалдан авалтын мэдээллийг CRM системтэй солилцсоноор шинээр орсон үйлчилгээний ажилтан хүртэл харилцаж буй хэрэглэгч нь өөрсдийн бизнесийн хувьд хэр зэрэг чухал вэ? гэдгийг мэдэх боломжтой болдог.

2. Худалдан авалтын замнал болон трендийн талаар илүү сайн ойлгоно

CRM системийг хөтөлж нэвтрүүлснээр хэрэглэгч ямар мэдээллийг хаанаас аваад эцэст нь худалдан авалт хийхэд хүргэв гэдгийг мэдэх боломжтой байдаг. Жишээ нь: Хэрэглэгч Бат манай брэндийн шинэ пүүзийг захиалж авлаа гэж бодоход тэрээр өмнө хэдэн удаа тухайн пүүзний зургийг харсан, ямар борлуулалтын ажилтантай холбогдсон ямар чат бичсэн гэдгийг мэдэх боломжтой ба тэрхүү мэдээллүүд дээр тулгуурлан хэрэглэгч ямар тохиолдолд илүү худалдан авалт хийх магадлалтай вэ? гэх дүгнэлтүүдийг хийнэ.

3. Бүх ажилчид хэрэглэгчдэд туслах чадамжтай болно

Хэрэглэгч бүрийн ямар үйлчилгээ авсан, аль үйлчилгээг сонирхож байгаа мөн тэр үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй гэх мэт төрөл бүрийн  мэдээллийг CRM систем дээрээ зохион байгуулснаар байгууллагын ямар ч ажилтан тухайн хэрэглэгчийн CRM профайлтай богинохон хугацаанд танилцаад тухайн хэрэглэгчид ямар мэдээлэл ямар үйлчилгээ хэрэгтэй гэдгийг мэдэх боломжтой.

4. Борлуулалтын олон төрлийн боломжууд үүснэ

Танай нэг үйлчилгээг авсан хүн өөр бусад үйлчилгээг авах магадлал өндөр байдаг. Тэгэхээр ямар нэг үйлчилгээг авсан хэрэглэгчид и-мэйл илгээх, мессеж илгээх, сурталчилгаа үзүүлэх эсвэл чатаар мэдээлэл хүргүүлэх зэрэг олон төрлийн үйлдлийг автоматжуулах боломжтой байдаг ба ямар нэг хүний механик оролцоо шаардлагагүйгээр хийгдэнэ гэсэн үг. Жишээ нь: та иогийн сургалт эрхэлдэг байлаа гэж бодоход анхан шатны сургалт авсан хүмүүс рүү сургалтаа дуусгаснаас хойш тодорхой хугацааны дараа сануулах байдлаар дараагийн шатны сургалтыг санал болгож болно.

5. Бүтээмж нэмэгдэх

CRM болон ERP системийг нэвтрүүлснээр тогтмол бичдэг и-мэйл захидал гэх мэт олон төрлийн үйлдлийг автоматжуулах боломж үүсдэг бөгөөд ингэснээр шаардлагагүй механик, олон давтагддаг ажлууд халагдаж илүү бүтээлч ажлуудад зарцуулах цаг гарч ирнэ.

Энэ мэт олон давуу талууд CRM ба ERP системийг хамтад нь ашигласнаар үүсэх ба та хэрхэн CRM болон ERP-тай болох талаар сонирхож байгаа бол манай холбогдох мэдээллээр хандаарай.

Зөвлөхтэй холбогдох
Зөвлөхтэй холбогдох

Бусад мэдээлэл

Мэдээ

Ultimate ERP Made in Mongolia

Гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэн цогц ERP системийг бүтээж буй манай хамт олон Bloomberg

Logistic system
Харилцагч байгууллагууд

“Амгалан Ложистик” ХХК

“Амгалан Ложистик” ХХК нь 2017 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах “Амгалан Өртөө”-г түшиглэн Гаалийн

Харилцагч байгууллагууд

Gold’s Gym  /Fitness бялдаржуулах төв/

Дэлхийн хамгийн том фитнессийн сүлжээ Gold’s Gym-ийн 715 дах салбар Улаанбаатар хотод нээгдээд багагүй хугацааг