ERP систем нэвтрүүлэх шаардлагатайг илтгэх 7 шинж

erp систем нэвтрүүлэх шаардлагатайг илтгэх _ шинж
Picture of Ultimate Solutions

Ultimate Solutions

Хэрэглэгчийн бодит хэрэгцээ шаардлагыг зөв цаг үед мэдэрч гарч ирэх нь байгууллагын өсөлт, хөгжлийг дэмжих чухал хүчин зүйл байдаг. Учир нь эрэлт бодитоор үүсээгүй үед олон сайхан санаа гарч болох ч зах зээл дээр бүтэлгүйтэх магадлал өндөр. Үүнтэй адил байгууллага үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэхэд зөв цаг үед зөв шийдлийг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зах зээлд амжилт олоход мөн дэмжлэг болно. Тиймээс байгууллагадаа ERP систем нэвтрүүлэх цаг нь болсныг илтгэх 7 шинжийг та бүхэнд танилцуулъя.

1. Олон төрлийн програм хангамжийн шийдэл ашиглах

Алба хэлтэс бүр үйл ажиллагаагаа хялбаршуулан автоматжуулж, механик алдаа бага гаргах зорилгоор өөрсдийн онцлогт тохирсон програм хангамжийн шийдлүүдийг ашигладаг. Гэвч өөр өөр онцлогтой олон төрлийн програм хангамжийн шийдэл нь байгууллага өргөжихийн хэрээр үр ашиг өгөхөөс илүүтэй байгууллагын мэдээллийн урсгалыг хянах боломжгүй болгож үйл ажиллагааг удаашруулах, дотоод алба хэлтсүүд зөрүүтэй өгөгдөл, мэдээлэл дээр ажиллах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин ERP систем нэвтрүүлснээр нэгдсэн мэдээлэл дээр ажиллах боломж бүрдэж, үйл ажиллагаагаа илүү найдвартай, хялбар явуулах боломжтой болдог.

2. Байгууллагын чухал дата мэдээлэлд хялбар хандаж чадахгүй байх

Санхүүгийн болон хүний нөөцийн чухал дата мэдээлэлд хялбар хандаж чаддаг байх нь менежментийн баг болон гүйцэтгэх удирдлагын хувьд шийдвэр гаргалтыг хялбаршуулж, үйл ажиллагаа хурдацтай явуулахад туслах болно. Харин дээрх чухал мэдээллүүдэд хэтэрхий олон шат дамжлагаар дамжиж хандах, аль эсвэл хүнээс хамааралтай байвал шийдвэр гаргалт болон үйл ажиллагаа тэр хэрээр удааширч үйл ажиллагаагаа хялбар, хурдан, оновчтой явуулахад саад болох юм. Тиймээс байгууллагадаа ERP систем нэвтрүүлж удирдлагын түвшин бүрд шаардлагатай мэдээлэлд хялбар хандах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

3. Процессууд хэтэрхий гар ажиллагаатай байх

Нягтлан төлбөрийн нэхэмжлэхийг гараар бичиж, түүнийгээ санхүү эрхэлсэн захирлаар батлуулж, дараа нь гүйцэтгэх захирлын гарын үсгээр төлбөрийн гүйлгээг гаргах зэргээр байгууллага ихэнх цагаа гар ажиллагаатай, механик зүйлсэд зарцуулж байвал ERP систем нэвтрүүлэх замаар хялбаршуулах хэрэгтэй. Үүний тулд байгууллагын дотоод үйл ажиллагааны процессыг автоматжуулах боломжтой алхмуудыг тодорхойлж, түүнийгээ ERP системдээ шингээх хэрэгтэй.

4. Эрэлт, нийлүүлэлт тооцож чадахгүй байх

Аливаа бизнесийн цар хүрээ томрох тусам бараа материал, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтээ нарийн тооцож, үлдэгдэл хамгийн бага байх, эрэлт нийлүүлэлтийн нөөцийг нарийвчлан бүртгэлжүүлэх шаардлагатай болдог. Үлдэгдэл, эрэлт нийлүүлэлтийг тодорхойлох процесс механик буюу хүнээс хэт хамааралтай байснаар алдаа гарах, эрэлт нийлүүлэлтийг бодитоор тооцохгүй байх, түүнээс үүдэн зардал өсөж, орлого буурах эрсдэлтэй. Харин ERP систем нэвтрүүлж агуулах болон борлуулалтын мэдээллийг хялбаршуулснаар дээрх эрсдэлийг бууруулах болно.

5. Бүтээмжээ мэдэхгүй байх

Байгууллага үйл ажиллагааны бүтээмж болон ажилтан тус бүрийн бүтээмж гэх зэрэг бүтээмжтэй холбоотой анхаарах зүйлсээ мэдэхгүй мөн хянаж чадахгүй байснаар шилдэг ажилчдаа алдах, үр ашиг муутай болон зардал өндөртэй процессоо анзаарахгүй байх зэрэг эрсдэлүүдтэй учрах бөгөөд энэ нь нэг талаас байгууллагыг ERP систем нэвтрүүлж бүтээмжээ удирдах шаардлагатай байгааг илтгэх юм.

6. Борлуулалт болон хэрэглэгчийн сэтгэл ханамж буурах

Борлуулалт болон хэрэглэгчийн сэтгэл ханамж буурах нь танайх байгууллагадаа шинэчлэлт хийх, ERP систем нэвтрүүлэх дохио байж болно. Учир нь үнэнч хэрэглэгчдээ халамжлах, шинэ хэрэглэгчдийг тогтоон барих, борлуулалтын уналт болон өсөлтийн бодит шалтгааныг илрүүлэхэд ERP систем туслах юм.

7. Үйл ажиллагаагаа хянаж чадахгүй байх

Хэт оройтсоны дараа асуудлаа тодорхойлох эсвэл шийдвэрлэх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөөцийг дэмий үрэхэд хүргэдэг. Нөгөөтэйгүүр хэт их замбараагүй мэдээлэл, хэтэрхий олон цаас, ажлын даалгаврууд нь үйл ажиллагаагаа нарийн хянахад саад учруулдаг. Тиймээс бизнесүүд боломжит асуудлуудыг аль болох эрт илрүүлэх замаар асуудлыг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. ERP систем нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай хэрэгслүүдээр хангаснаар таны бизнесийг илүү жигд ажиллуулахад тусалдаг.

Зөвлөхтэй холбогдох

Бусад мэдээлэл

Мэдээ

Ultimate ERP Made in Mongolia

Гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэн цогц ERP системийг бүтээж буй манай хамт олон Bloomberg

Logistic system
Clients

“Амгалан Ложистик” ХХК

“Амгалан Ложистик” ХХК нь 2017 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах “Амгалан Өртөө”-г түшиглэн Гаалийн