Хэрэглэгч нь орлогыг үйлдвэрлэлийн хэсэг эсхүл хүлээн авах хэсгээс Лот буюу лиценз үүсгэн паллетаар хүлээн авах боломжоор хангагдах бөгөөд ОУ-ын стандартад нийцсэн урсгалаар хангагдана.
Орлого авсан бараа бүтээгдэхүүнийг тодорхой талбайд байршуулалт хийх бөгөөд энэ нь Лот болон лиценз дээр суурилсан, бараа бүтээгдэхүүний нарийвчлалыг хамгийн дэлгэрэнгүй байдлаар харуулсан төгс шийдэл бүхий 100% сканнинг шийдэлтэйгээрээ ихээхэн онцлогтой юм.
Агуулахад байгаа бараа бүтээгдэхүүний дүүргэлт хийх нь чухал хэсэг бөгөөд бараа, бүтээгдэхүүний дуусах хугацааг хянах, мөшгөлт хийх, багцлалт хийх зэрэг процессыг ОУ-ын стандартын дагуу хийх давуу талыг олгоно.
Бараа бүтээгдэхүүн нь агуулахын гаргалтын хэсэгт хүрэхийн тулд гар болон автомат дамжлагаар дамжин багцлагдах бөгөөд энэ хэсэгт мөн Лот болон лиценз дугаарлалттай багцлалтын процесс сканераар дамжин хийгдэх боломжийг хангана.
Бараа бүтээгдэхүүнийг агуулахаас гаргахын тулд захиалга тус бүрийг боловсруулан ачилтын талбайд байршуулан, гаргалтын процесс хийгдэх бөгөөд бараа бүтээгдэхүүний мөшгөлт, Лот болон лиценз дугаарлалтын дагуу агуулахаас гарах нөхцөлийг бүрдүүлсэн төгс шийдэл юм.
Түгээлт хэсэгт хуваарилалт хийгдсэн ачилтаас гарсан бараа бүтээгдэхүүний түгээлтийг хийх бөгөөд барааны мөшгөлт, байршлын мөшгөлтийн дагуу бараа бүтээгдэхүүний түгээлтийг хийх боломжтой юм.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart