ULTIMATE RETAIL

Жижиглэн худалдаанд зориулсан шийдэл

ULTIMATE RETAIL

Жижиглэн худалдаа

Худалдаа, үйлчилгээгээ шинэ шатанд гаргахад тань туслах худалдааны төгс систем бүхий програм хангамын шийдэл

Онлайн болон оффлайн худалдаа, жижиглэн, бөөний худалдааны бизнест зориулан тэдний худалдан авалт, нөөц төлөвлөлт, борлуулалт, төлбөр тооцооны бүрэн шийдэл, санхүү тайлан,тооцооны процессыг бүхэлд нь ухаалгаар шийднэ.
GS25 програм - дэлгэцийн зураг

Жижиг дунд бизнес

Гишүүнчлэл, хөнгөлөлт, урамшуулал

Convenience store

Ая тухтай дэлгүүрийн үйл ажиллагааг удирдах, хэрэглэгч үйлчлүүлэгч бараа үйлчилгээг худалдан авах болон дотоод ажилтны процессыг хамгийн хялбар дөхмөөр шийдэхийг зорьсон цогц систем
Их хотын завгүй амьдралын салшгүй нэгэн хэв маяг бол яахын аргагүй 24/7 ажиллах ая тухтай дэлгүүрүүд юм. Эдгээр олон дэлгүүрүүдийг төвөөс нэгдсэн бодлогоор хангаж, үйл ажиллагааг тасралтгүй явуулан хэрэглэгчдэд өдөр тутмын хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нь гайхалтай хялбар арга замаар хүргэх шийдлүүдийг бид санал болгодог.
Салбар байршил, Нийлүүлэгч, Нийлүүлэгчийн гэрээ, Барааны нэгдсэн мастер дата зэргийг нэгдсэн системээр удирдаж, барааны категорийн менежментийг дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу хэрэгжүүлнэ.
Салбар дэлгүүрүүд өдөр тутмын захиалгаа санаанд оромгүй хялбархнаар хийх бүхий л бололцоог хангасан бөгөөд барааны тасалдал, борлуулалтын алдагдсан боломж үүсгэхгүй байхад системийн зорилго бүрэн чиглэсэн байдаг. Өдөр тутмын захиалгууд өглөө эрт нэгтгэгдэн тэр даруй нийлүүлэгч рүү захиалгын хуудас болон и-мэйлээр илгээгдэх бөгөөд яаралтай шалтгаанаар гэнэтийн захиалга үүсгэн илгээх ч боломжтой байдаг.
Хадгалах хугацаа урттай, агуулахад нөөцлөх боломжтой бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн нэгдсэн захиалгын дагуу хүлээн авч, өдөр тутамдаа салбар дэлгүүрийн захиалгын дагуу түгээж байх ба мөн хадгалах хугацаа богино хэдий ч нэгж дэлгүүрт нийлүүлэгч нь өөрөө хүргэж өгөх боломжгүй бараа бүтээгдэхүүний захиалгыг салбар дэлгүүрүүдээс нэгтгэн авч улмаар дамжуулан түгээх тусгай агуулах дээр нийлүүлэгчээс төвлөрүүлэн татсанаар цааш нь дэлгүүр бүртээ хуваарилан хүргэх боломжтой болдог.
Нэгдсэн захиалгын системийн нэгэн боломж нь борлуулалт татан авалтын түүхүүд болон цаг агаар, 7 хоногийн гарагууд, улирал урамшууллууд дээр нь үндэслэн барааны нөөцийн оновчтой тоо хэмжээг санал болгох юм. Үүнийг салбарын тэргүүн туршлага, математик тооцооллуудад үндэслэн боловсруулдаг бөгөөд өөрөө суралцах моделийг бид бий болгохыг зорьж байна.
Хүн бүрийн хэрэгцээг төгс хялбараар хангахын тулд ямар ч чирэгдэлгүй үйлчлэх ёстой. Энэ утгаараа үйлчлүүлэгч хамгийн хурднаар төлбөрөө төлөөд гарахад зориулан төлбөрийн хамгийн олон шийдлийг бид нэвтрүүлсэн байдаг.
Ая тухтай дэлгүүрийн нэгэн онцлог бол хэрэглэгчиддээ хүргэж байх байнгын хямдрал урамшуулал байдаг. Үүнийг хэрэглэгчийн гар утсан дээрх аппликэйшн, түүнийг удирдах систем ба бараагаа уншуулан борлуулах посын програм гурвын гайхалтай хосолсон ажиллагаагаар төгс удирддаг.
Олон салбарыг удирдан цаг алдалгүй шийдвэр гаргаж байхын тулд бүх талын мэдээлэл чухал хэрэгтэй. Үүнд зориулсан төрөл бүрийн удирдлагын болон менежерийн аналитик тайлангууд бүрэн багтсан.
Худалдан авалт, борлуулалт, буцаалт, үлдэгдэл зэрэг нь компанийн хэмжээн дэх On-time процесс дээр үндэслэн системийн хүрээнд Real Time хөтлөгдөж байх бөгөөд харилцагч нийлүүлэгчтэйгээ үнэн зөв тооцоо нийлэх боломжийг олгодог.

Борлуулалтын дараах үйлчилгээ

Дэмжлэг

Бид харилцагч байгууллагуудтайгаа утсаар болон и-мэйлээр холбоотой байж техникийн тусламжийг тогтмол үзүүлж ажилладаг

Сургалт

ERP ашиглах ажилтнуудад системийн сургалт явуулах болон гарын авлагаар хангадаг

Help Desk

Харилцагч байгууллагуудад зориулсан мэдээлэл, санал, хүсэлт илгээх програм ашиглан тогтмол холбоотой байдаг